You are here: Бvтэц
 
Бvтэц PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: Administrator   
Tuesday, 09 December 2008

УИХ-аас баталсан Хувьчлалын хөтөлбөр, Засгийн газрын 2006 оны 8-р сарын тогтоолд үндэслэн, 2006 оны Төрийн өмчийн Хорооны тогтоол гарч холбооны сvлжээнд чєлєєтэй, нээлттэй, ялгаварлахгvйгээр холбогдох боломжийг холбооны vйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжvvдэд тэгш олгох, салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үндсэн дээр холбооны суурь болон салбар шугамын ашиглалт, эзэмшилд тулгуурлан сvлжээний бизнес дагнан эрхлэх Харилцаа холбооны төрийн өмчит “Мэдээлэл, холбооны сүлжээ” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан болно

Бүтэц, зохион байгуулалт:

Сүлжээний компани дараах үндсэн үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  • Улс хоорондын сүлжээ, хот хооронд болон орон нутгийн дамжуулах сүлжээ, хот, аймаг, суман дахь кабелийн сүлжээний хөрөнгө, бүх холбооны барилга байшинг эзэмшин тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангах ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаа явуулах
  • Эдгээр хөрөнгийг үйлчилгээний компаниудад хэрэгцээнийх нь хэмжээгээр тэгш эрхтэйгээр, боломжийн үнээр түрээсээр ашиглуулах бизнессийн үйл ажиллагаа явуулах
  • Өөрийн хариуцаж байгаа хөрөнгө буюу сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг судалгаа шинжилгээ ба төсөл хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах

“МХС” ХХК компани нь мэдээлэл, холбооны сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцах, шинээр байгуулах, тэдгээр сүлжээгээ тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний бүх компаниудад /ярианы операторуудад, үүрэн телефоны компаниуд, ISP компаниуд, даатгалын компаниуд, харуул хамгаалалтын компаниуд гэх мэт/ ижил тэгш нөхцөлтэйггээр ашиглуулах замаар сүлжээний үйлчилгээ эрхлэх компани юм.

МХС ХХК нь 1340 гаруй ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 23 аймагт салбар нэгжтэй бөгөөд нийт 965 ажилтантай
  • Улаанбаатарт 406 ажилтан, албан хаагчид ажилладаг

Тус компани нь холбооны зах зээл дээр үйлчилгээ үзүүлэгч бүх үйлчилгээний компаниудад сүлжээ болон сүлжээний дэд бүтцийг тэгш эрхтэй ашиглуулах боломж олгож, үндсэн сүлжээний хөрөнгийн ашиглалт, түүний өгөөжийг нэмэгдүүлж хэрэглэгчдийн шаардлагат нийцсэн техник, технологийг нэвтрүүлэн ажиллахыг зорилгоо болгож байна.

МХС ХХК нь дараах чиглэлийн нийт 50 гаруй төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Харилцаа холбооны оператор    - 10
  • ISP компаниуд                                 - 18
  • Радио ТВ-ийн                                   - 5
  • Бусад төрийн байгууллагууд         - 10
  • Бусад/ банк/                                      - 7
Шинэчлэгдсэн огноо ( Tuesday, 09 December 2008 )
 
< өмнөх   дараах >